177 дугаар зүйл. Гаалийн тусгай бүсэд тавигдах шаардлага

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

177 дугаар зүйл. Гаалийн тусгай бүсэд тавигдах шаардлага

177.1.Гаалийн тусгай бүс дараахь нөхцөл, шаардлага хангасан байна:

177.1.1.тодорхой нэг салбарын хөгжлийг дэмжих, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх зорилгоор энэ хуулийн 178.1-д заасан үйл ажиллагаа явуулахыг нотолсон бичиг баримт, холбогдох материал бүрдүүлсэн, шаардлагатай бол эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байх;

177.1.2.гаалийн тусгай бүсийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл эзэмшигч нь гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээнд холбогдсон байх;

177.1.3.үйл ажиллагаатай нь холбоотой асуудлаар хяналт тавих талаар гаалийн байгууллагатай гэрээ байгуулах, шаардагдах мэдээ, тайланг тухай бүр гаргаж өгөх;

177.1.4.гаалийн тусгай бүсэд оруулж байгаа бараа, тээврийн хэрэгслийг хянан бүртгэж, барааг боловсруулах, үйлдвэрлэх, угсрах, үзэсгэлэнд тавих үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, гаалийн хяналт, шалгалт явуулах, гаалийн улсын байцаагчийг ажиллах нөхцөлөөр хангасан байх;

177.1.5.гаалийн тусгай бүсийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл эзэмшигч нь уг бүсэд байгаа эд хөрөнгийн тоо ширхэгтооцоо, бүрэн бүтэн байдлыг хариуцах бөгөөд бүсэд оруулсан барааны бүртгэлийг зохих маягтын дагуу хөтлөх, барааны хөдөлгөөний мэдээг харьяалагдах гаалийн байгууллагад сар тутам гаргаж өгөх;

177.1.6.гаалийн тусгай бүсийг бусад барилга байгууламжаас тусгаарласан хашаатай, таних тэмдэг, анхааруулга тавьсан байх;

177.1.7.харуул хамгаалалт, дохиоллын найдвартай систем болон гэрэлтүүлэгтэй, галын аюулгүй байдлыг хангасан байх.

177.2.Гаалийн тусгай бүсэд оруулсан барааны хадгалах хугацааг онцгой тохиолдлоос бусад үед хязгаарлахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.