192 дугаар зүйл. Гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах бичиг баримт

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

192.1.Хилийн гаалийн байгууллагаас гүний гаалийн байгууллагад хүргэх барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх горимд байршуулахад ачааны манифестыг үндэслэнэ.

192.2.Гүний гаалийн байгууллагаас хилийн гаалийн байгууллагад хүргэх барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх горимд байршуулахад гаалийн мэдүүлгийг үндэслэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.