20 дугаар зүйл. Гомдлыг хүлээн авахаас татгалзах үндэслэл
20.1.Энэ хуулийн 17.1.1, 17.1.2-т заасан гаалийн байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд гомдлыг хүлээн авахаас татгалзана:
20.1.1.гомдол гаргах хугацаа хэтэрсэн бөгөөд гомдол гаргагч тухайн хугацааг нөхөн сэргээлгэх тухай хүсэлт гаргаагүй;
20.1.2.энэ хуулийн 18.1, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй;
20.1.3.гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа;
20.1.4.гомдолд дурдсан асуудал гаалийн байгууллагын эрх хэмжээнд хамааралгүй.
20.2.Гомдлыг хүлээн авахаас энэ хуулийн 20.1-д заасан үндэслэлээр татгалзах бол гаалийн байгууллага, албан тушаалтан гомдол хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор энэ тухай гомдол гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
20.3.Энэ хуулийн 20.2-т заасан шийдвэрийг гомдол гаргагч эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.