202 дугаар зүйл. Барааг хүлээн авахаас татгалзах горимын агуулга

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

202.1.Хүлээн авагч нь гаалийн хяналтад байгаа барааг хүлээн авахаас татгалзвал уг барааг хүлээн авахаас татгалзах горимд байршуулна.

202.2.Барааг энэ хуулийн 202.1-д заасан горимд байршуулсан тохиолдолд түүний тээвэрлэлт, зуучлал, хадгалалттай холбогдон гарах зардлыг мэдүүлэгч хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.