223 дугаар зүйл. Улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээхийг хориглох эд зүйл, тэдгээрт тарифын бус хязгаарлалт тогтоох

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

223 дугаар зүйл. Улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээхийг хориглох эд зүйл, тэдгээрт тарифын бус хязгаарлалт тогтоох

223.1.Дараахь бараа, эд зүйлийг улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээхийг хориглоно:

223.1.1.Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа;

223.1.2.үндэсний болон гадаад валют, үнэт цаас, бусад төлбөрийн хэрэгсэл, цахим мөнгө;

/Энэ заалтад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

223.1.3.ариутгал хийгдээгүй хуучин гутал, хувцас, цагаан хэрэглэл;

223.1.4.цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис зэрэг аюултай бараа;

223.1.5.амархан муудах, гэмтэх хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;

223.1.6.хуулиар хориглосон бусад бараа.

223.2.Энэ хуулийн 223.1-д зааснаас бусад тарифын бус хязгаарлалттай барааг гаалийн хилээр нэвтрүүлэх тохиолдолд илгээгч, хүлээн авагч болон тэдгээрийн төлөөлөгч нь холбогдох зөвшөөрөл, лицензийг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэг хүлээнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.