228 дугаар зүйл. Зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэх тусгай журам
228.1.Гаалийн байгууллага нь зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ гаалийн хяналтын улаан, ногоон гарцыг хэрэглэж болно.
228.2.Зорчигч гаалийн хилээр нэвтрэх гарцаа өөрөө сонгоно.
228.3.Энэ хуулийн 8.1-д заасан бараа байхгүй тохиолдолд зорчигч гаалийн хилийн ногоон гарцаар нэвтэрч болно.
228.4.Гадаад улс, олон улсын байгууллагын дипломат эрх ямба бүхий ажилтан гаалийн хилээр нэвтрэх асуудлыг олон улсын конвенцээр зохицуулна.
228.5.Зорчигч гаалийн хилийн ногоон гарцаар нэвтэрч байгаа тохиолдолд зорчигчийн гаалийн мэдүүлэг бичихгүй байж болно.
228.6.Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, эмэнд гаалийн бүрдүүлэлт хийх танхимд улаан, ногоон гарцын таних тэмдэг, тайлбар, танилцуулгыг зорчигчид харагдахаар газар байрлуулсан байна.
228.7.Ногоон гарцаар нэвтэрч буй зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, эмэнд гаалийн хяналт тавьж гаалийн хилээр нэвтрүүлнэ.