23 дугаар зүйл. Гомдлыг хянан шийдвэрлэх
23.1.Гаалийн байгууллага, албан тушаалтан нь энэ хуулийн 17.1-д заасан гомдлыг хянаж гаргасан шийдвэрээ гаалийн удирдах төв байгууллагын даргаас баталсан загварын дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
23.2.Энэ хуулийн 23.1-д заасан шийдвэр дараахь бүрдүүлбэртэй байна:
23.2.1.гомдлыг хянан шийдвэрлэсэн гаалийн байгууллагын нэр;
23.2.2.гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн гаалийн байгууллагын албан тушаалтны овог, нэр, албан тушаал;
23.2.3.гомдол гаргагчийн овог, нэр, эсхүл хуулийн этгээдийн нэр;
23.2.4.гомдлын товч агуулга;
23.2.5.гомдлыг шийдвэрлэсэн байдал;
23.2.6.шийдвэрийн үндэслэл;
23.2.7.шийдвэрт гомдол гаргах журмын тухай мэдээлэл.
23.3.Гомдлыг хянан үзсэн гаалийн байгууллага, албан тушаалтан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
23.3.1.гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахаас татгалзах;
23.3.2.гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг өөрчлөх буюу хүчингүй болгох;
23.3.3.гаалийн байгууллага, албан тушаалтны амаар гаргасан шийдвэр, эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдвол зохих шийдвэр гаргахыг түүнд даалгах.
23.4.Энэ хуулийн 23.3.2, 23.3.3-т заасны дагуу гаргах шийдвэрт биелүүлэх хугацааг нь заах бөгөөд түүнийг холбогдох гаалийн байгууллага, албан тушаалтан заавал биелүүлнэ.
ГААЛИЙН БYРДYYЛЭЛТ
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ
Нэгдүгээр дэд бүлэг
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ