27 дугаар зүйл. Гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагдах мэдээлэл, бичиг баримт

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагдах мэдээлэл, бичиг баримт

27.1.Гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг мэдүүлэгчээс гаргуулан авна.

27.2.Энэ хуулийн 27.1-д заасан мэдээлэл, бичиг баримт гаргаж өгөх хугацааг гаалийн удирдах төв байгууллагын дарга тогтооно.

27.3.Гаалийн удирдах төв байгууллага гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах, түргэвчлэх зорилгоор гадаад улсын гаалийн байгууллагатай мэдээлэл, бичиг баримтыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай гэрээ байгуулж болно.

27.4.Энэ хуулийн 27.1-д заасан мэдээлэл, бичиг баримтыг гадаад хэл дээр үйлдэж болох боловч шаардлагатай гэж үзвэл гаалийн байгууллага тэдгээрийг төрийн албан ёсны хэлээр үйлдүүлэн мэдүүлэгчээс гаргуулан авна.

27.5.Гаалийн байгууллага энэ хуулийн 27.1-д заасан мэдээлэл, бичиг баримтын эх хувийг, эсхүл түүний хуулбарыг гаргуулан авах бөгөөд шаардлагатай бол бичиг баримтын хуулбарыг эх хувьтай нь тулган шалгана.

27.6.Энэ хуулийн 27.1-д заасан мэдээлэл, бичиг баримтыг факс, нийтийн электрон шуудан, гаалийн байгууллагатай холбогдсон бусад байгууллагын мэдээллийн сүлжээ /цаашид "мэдээллийн сүлжээ" гэх/-гээр ирүүлж болно.

27.7.Мэдээллийн сүлжээгээр ирүүлсэн мэдээлэл, бичиг баримтыг хэвлэж эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажуулна.

27.8.Мэдээллийн сүлжээгээр ирүүлсэн бичиг баримтыг эх хувьд тооцож болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.