278 дугаар зүйл. Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

278 дугаар зүйл. Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх

278.1.Дараахь тохиолдолд тусгай хэрэгсэл, мэх хэрэглэж болно:

278.1.1.гаалийн улсын байцаагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон;

278.1.2.гаалийн улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, эсхүл хүч хэрэглэн эсэргүүцсэн;

278.1.3.хураагдсан, барьцаанд авсан болон гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нэг байгууллагаас нөгөөд, эсхүл холбогдох бусад байгууллагад хүргэх явцад эсэргүүцэл үзүүлсэн.

278.2.Дараахь тохиолдолд тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл хэрэглэж болно:

278.2.1.гаалийн шалгалт дуусаагүй байхад гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн;

278.2.2.барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор гаалийн хяналтаас зугтсан.

278.3.Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэснээс хүний амь бие, эрүүл мэндэд гэмтэл учруулсан тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч, энэ тухай гаалийн байгууллагын даргад, дарга нь прокурорт нэн даруй мэдэгдэнэ.

278.4.Энэ хуулийн 277.1-д заасан тусгай хэрэгслийн жагсаалт, хэрэглэх, хадгалах зааврыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.