284 дугаар зүйл. Сахилгын шийтгэл
284.1.Гаалийн улсын байцаагч албан үүрэгтээ хайнга хандсан, эсхүл энэ хуулийн 60.3-т зааснаас өөр бичиг баримт мэдүүлэгчээс шаардах болон бусад хэлбэрээр бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн гаалийн хууль тогтоомж, өргөсөн тангарагаа зөрчсөн тохиолдолд дараахь сахилгын шийтгэлийг ногдуулна:
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
284.1.1.сануулах;
284.1.2.зэрэг дэвийг 1 жил хүртэл хугацаагаар бууруулах;
284.1.3.албан тушаалыг 3 сар хүртэл хугацаагаар бууруулах;
284.1.4.гаалийн улсын байцаагчийн эрхийг хасах;
284.1.5.гаалийн албанаас халах.
284.2.Энэ хуулийн 284.1-д заасан сахилгын шийтгэлийг гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан ногдуулах бөгөөд сахилгын шийтгэлийг дэс дараалан хэрэглэх шаардлагагүй.
284.3.Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийг Засгийн газар батална.
284.4.Гаалийн удирдах төв байгууллагын харьяа газар, хорооны болон дэргэдэх байгууллагын дарга энэ хуулийн 284.1.1, 284.1.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулж болно.