288 дугаар зүйл. Мэдээллийн систем, сүлжээ, технологи ашиглах
288.1.Гаалийн үйл ажиллагаанд мэдээллийг электрон хэлбэрээр солилцох, тэдгээрийн найдвартай байдлыг хангах зорилгоор мэдээллийн систем, сүлжээ, технологи ашиглаж болно.
288.2.Энэ хуулийн 288.1-д заасан мэдээллийн систем, сүлжээ, технологи нь мэдээлэл харилцааны үндэсний болон олон улсын стандартад нийцсэн байна.
288.3.Төрийн өмчийн мэдээллийн систем, сүлжээ, технологийг гаалийн үйл ажиллагаанд үнэ төлбөргүй, бусад өмчийнхийг гэрээний үндэсэн дээр ашиглана.
288.4.Гаалийн үйл ажиллагаанд оролцогчийн ашиглах мэдээллийн систем, технологид тавигдах шаардлага, ашиглах журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.