293 дугаар зүйл. Гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх
293.1.Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.
293.2.Энэ хуулийн 293.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.
293.3.Гаалийн болон бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан барааг зориулалтын бусаар захиран зарцуулсан, үрэгдүүлсэн бол улсын хилээр оруулсан өдрийн, хэрэв энэ өдрийг тогтоох боломжгүй бол зөрчил илэрсэн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, тарифыг үндэслэн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээр торгууль ногдуулна.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/