296 дугаар зүйл. Зөрчлийг хянан шийдвэрлэх

ГААЛИЙН ТУХАЙ · энэ зүйлийг 2017-05-18-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2017-05-18-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

296.1.Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэхдээ энэ хууль болон холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгоно.

296.2.Гаалийн хууль тогтоомжийг нэг үйлдлээр хэд хэдэн удаа зөрчсөн, эсхүл зөрчил давтан үйлдсэн бол зөрчил тус бүрт энэ хуульд заасан хариуцлага ногдуулах боловч нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулахыг хориглоно.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.