42 дугаар зүйл. Барааг түр агуулахад хадгалах

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Барааг түр агуулахад хадгалах

42.1.Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагын шийдвэрээр түр агуулахад хадгална.

42.2.Гаалийн хяналтын бүсэд оруулсан бараанд гаалийн бүрдүүлэлтийн горим сонгоогүй бол 3 хоногийн дараа түр агуулахад шилжүүлнэ.

42.3.Холбогдох хууль тогтоомжийн дагуу хураагдсан, саатуулагдсан барааг түр агуулахад хадгалж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.