57 дугаар зүйл. Мэдүүлэгчийн эрх, үүрэг

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

57 дугаар зүйл. Мэдүүлэгчийн эрх, үүрэг

57.1.Мэдүүлэгч дараахь эрх эдэлнэ:

57.1.1.гаалийн бүрдүүлэлтийн горим сонгох, өөрчлөх;

57.1.2.барааг бодитой мэдүүлэх зорилгоор бараагаа мэдүүлэхээс өмнө үзэх, хэмжих;

57.1.3.гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гаалийн хяналтад байгаа бараанаас дээж, сорьц, загвар авах;

57.1.4.гаалийн байгууллага, албан тушаалтан бараанд шалгалт хийх, дээж, сорьц, загвар авахад байлцах;

57.1.5.гаалийн байгууллагаас бараанд хийсэн магадлан шинжилгээ, болон бусад шинжилгээний дүнтэй танилцах;

57.1.6.бараанд холбогдох мэдээлэл, бичиг баримтыг мэдээллийн сүлжээгээр ирүүлэх;

57.1.7.энэ хуульд заасан бусад эрх.

57.2.Мэдүүлэгч дараахь үүрэг хүлээнэ:

57.2.1.гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах;

57.2.2.гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичиж, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх;

57.2.3.гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хуульд заасан хэлбэрээр бүрдүүлж гаалийн байгууллагад хүргүүлэх;

57.2.4.мэдүүлсэн барааг гаалийн байгууллагад шалгуулах;

57.2.5.гаалийн хяналтын бүсэд барааг ачих, буулгах, задлах, гаалийн байгууллагын зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг хөдөлгөх;

57.2.6.гаалийн хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх;

57.2.7.түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг энэ хуульд заасан хугацаанд буцаан нэвтрүүлэх, ийнхүү нэвтрүүлэх боломжгүй бол гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байршуулах;

57.2.8.хуульд заасан бусад үүрэг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.