82 дугаар зүйл. Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимын агуулга
82.1.Энэ хуулийн 79.1.1-д заасан горимын дагуу шаардах бичиг баримтыг үндэслэн ногдуулсан импортын гаалийн болон бусад татварыг бүрэн төлсөн тохиолдолд гадаадын барааг гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд оруулна.
82.2.Импортын гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлөгдсөн барааг гаалийн хууль тогтоомжид заасан зориулалтын дагуу захиран зарцуулна.