93 дугаар зүйл. Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимын агуулга
93.1.Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн гадаадын бараанд өөрчлөлт оруулахгүйгээр хугацаанд нь буцаан гаргах нөхцөлөөр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулна.
93.2.Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг зориулалтаар нь ашиглана.
93.3.Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан бараанд хадгалалт, тээвэрлэлт, ашиглалтын ердийн нөхцөлд гарах элэгдэл, хорогдлоос бусад өөрчлөлт оруулахыг хориглоно.
93.4.Хэрэглээнийх нь чанарыг хадгалах зорилгоор гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан бараанд үйлчилгээ хийж болно.