95 дугаар зүйл. Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах бараанд гаалийн болон бусад татвар төлөх, баталгаа гаргах
95.1.Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулах бараанд гаалийн байгууллага импортын гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, төрийн сангийн тусгай дансанд байршуулна.
95.2.Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд барааг байршуулахад гаалийн байгууллага импортын гаалийн болон бусад татвар төлөх баталгааг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу гаргуулан авч болно.