97 дугаар зүйл. Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах барааг буцаан гаргах хугацаа

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

97 дугаар зүйл. Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах барааг буцаан гаргах хугацаа

97.1.Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа нь барааг тухайн горимд байршуулсан өдрөөс хойш газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тос хайх, олборлох, ашиглахад зориулагдсан бараа болон иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоцны хувьд 3 жил 6 сар хүртэл, бусад барааны хувьд 1 жилээс дээшгүй байна.

/Энэ хэсэгт 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

97.2.Гаалийн удирдах төв байгууллага нь энэ хуулийн 97.1-д заасан хугацааг 6 сар хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.

/Энэ хэсгийг 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

97.3.Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан бараа нь улсын чанартай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зориулалттай бол түүний гаалийн нутаг дэвсгэрт байх хугацааг энэ хуулийн 97.2-т зааснаас хойш сунгах асуудлыг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдолд тухайн барааны энэ горимд байх нийт хугацаа нь улсын чанартай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанаас хэтрэхээргүй байна.

/Энэ хэсгийг 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.