99 дугаар зүйл. Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горимын агуулга

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

99.1.Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн гадаадын барааг боловсруулж хугацаанд нь буцаан гаргах нөхцөлөөр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулна.

99.2.Энэ хуулийн 99.1-д заасан боловсруулах үйл ажиллагаанд дараахь үйл ажиллагаа хамаарна:

99.2.1.тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулах;

99.2.2.тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

99.2.3.тухайн бараанд засвар хийх;

99.2.4.тухайн барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах.

99.3.Энэ хуулийн 99.2.4-т зааснаар тухайн барааг ашиглах явцад бараа уусах, шингэх зэрэг байдлаар үгүй болж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.