13 дугаар зүйл. Визийн төв

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Визийн төв

/Энэ зүйлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

13.1.Визийн төв нь визийн мэдүүлэг хүлээн авах, хүлээн авсан визийн мэдүүлгийг виз олгох байгууллагад үнэн зөв, шуурхай дамжуулна.

13.2.Монгол Улсын визийн төвийн үйл ажиллагааг олон улс, эсхүл тухайн улсдаа энэ төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.

13.3.Визийн төвийн байршлыг тогтоох, сонгон шалгаруулах, гэрээ байгуулан ажиллах журмыг Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.