401 дугаар зүйл. Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан /Энэ зүйлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

401 дугаар зүйл. Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан /Энэ зүйлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

401.1.Монгол Улс нь гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна. Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь төрийн өмч байх бөгөөд улсын хилээр нэвтрэх зорчигчийн бүртгэлийн нэгдсэн сантай холбогдоно.

401.2.Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь Монгол Улсын виз мэдүүлсэн, виз олгосон, виз олгохоос татгалзсан, Монгол Улсын хилээр нэвтэрсэн, Монгол Улсад түр ирэгч, албан хэргээр болон хувийн хэргээр оршин суусан, Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлсэн, албадан гаргасан, албадан гаргахаас чөлөөлөгдсөн, Монгол Улсад тааламжгүй этгээдээр зарлагдсан зэрэг гадаадын иргэний талаарх цаасан болон цахим мэдээллийн сангаас бүрдэнэ.

401.3.Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн нууцлалыг хангах үүргийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээнэ.

401.4.Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг цахим хэлбэрээр бүрдүүлэх, хөгжүүлэх болон төрийн мэдээллийн бусад сантай мэдээлэл солилцох, эрх бүхий байгууллага хамтран ашиглах боломжтой байна.

401.5.Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг ашиглах, мэдээлэл нийлүүлэх, солилцох журмыг хууль зүйн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.