43 дугаар зүйл. Хугацаа тодорхойлох, тоолох журам
43.1.Виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг жил, сар, хоногоор тодорхойлно.
43.2.Виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг тоолохдоо дараагийн өдрөөс эхлэн тоолно.
43.3.Энэ хуулийн 43.2-т заасан тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна.
43.4.Виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан өдрөөс шинэ хугацааг тоолно.