10 дугаар зүйл. Гадаадын цэргийн хүчнийг дамжин өнгөрүүлэх гэрээ
10.1.Гадаад улсын Засгийн газар цэргийн хүчнээ Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх асуудлыг Монгол Улсын Засгийн газарт цэргийн хүчин дамжин өнгөрөхөөс өмнө нь тавьж, хариу авсны үндсэн дээр гэрээ байгуулна.
10.2.Гадаадын цэргийн хүчнийг дамжин өнгөрүүлэх тухай Засгийн газар хоорондын гэрээнд дараахь асуудлыг тусгана:
10.2.1.гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх нөхцөл;
10.2.2.гадаадын цэргийн хүчний нутаг дэвсгэртээ дамжин өнгөрүүлэх зорилго;
10.2.3.дамжин өнгөрүүлэх цэргийн хүчний бүрэлдэхүүн, тээвэрлэх арга;
10.2.4.цэргийн цуваа дамжин өнгөрүүлэхийг хүссэн захиалгаа ирүүлэх журам, захиалгад тусгагдах зүйл;
10.2.5.Монгол Улсын хилээр гадаадын цэргийн хүчний бие бүрэлдэхүүн, зэвсэг, байлдааны болон тусгай зориулалтын техник, материал хэрэгслийг нэвтрүүлэх, нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх журам;
10.2.6.гадаадын цэргийн хүчний цувааны харуул хамгаалалт, харуулын бие бүрэлдэхүүн зэвсэг авч явах, хэрэглэх журам;
10.2.7.гадаадын цэргийн хүчнийг дамжин өнгөрүүлсний төлбөр, түүнийг барагдуулах журам;
10.2.8.дамжин өнгөрч байгаа цэргийн хүчний бие бүрэлдэхүүнээс Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, дамжин өнгөрөхдөө учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэх журам;
10.2.9.гэрээг хэрэгжүүлэх явцад үүссэн бусад асуудлыг зохицуулах журам.