12 дугаар зүйл. Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
/Энэ зүйлийн гарчигт 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын цэргийн хүчний албан хаагчдаас Монгол Улсын хууль зөрчиж гэмт хэрэг үйлдвэл гэм буруутай этгээдэд хууль, олон улсын гэрээний дагуу хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын цэргийн хүчин байрлах, дамжин өнгөрөхдөө олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг зөрчвөл Монгол Улс Олон улсын шүүхэд хандана.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ