39 дугаар зүйл. Газар эзэмших эрх дуусгавар болох

ГАЗРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Газар эзэмших эрх дуусгавар болох

39.1.Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:

39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;

39.1.2.газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан;

39.1.3.эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан;

39.1.4.газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон;

39.1.5.газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.