481 дугаар зүйл. Сервитут тогтоох /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
481.1.Эрх бүхий байгууллагаас олгосон газар өмчлөх, эзэмших, ашиглах газрын эрхээ хэрэгжүүлэх, хүн амын нийтийн ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагатай тохиолдолд бусдын өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хязгаарлаж сервитут тогтоож болно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
481.2.Сервитут нь тодорхой нөхцөл, болзол, хугацаатай байх бөгөөд дараах төрөлтэй байна: /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
481.2.1.нийтийн; /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
481.2.2.хувийн. /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
481.3.Сервитутыг дараах зориулалтаар тогтоож болно: /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
481.3.1.дамжин өнгөрөх; /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
481.3.2.хил заагийн болон геодезийн байнгын цэг, тэмдэгт тавих; /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
481.3.3.гамшгийн эрэл болон хор уршгийг арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх; /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
481.3.4.инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ байгуулах, ашиглах; /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
481.3.5.хайгуул судалгаа, түүнтэй ижил төстэй бусад үйл ажиллагаа явуулах; /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
481.3.6.усны сан болон ойн сангийн газарт байгалийн дагалт баялаг ашиглах, аялах. /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
481.4.Хүн амын нийтийн ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагыг үндэслэн улсын болон орон нутгийн чанартай авто зам, төмөр зам, дүүжин тээвэр, гүүр, гүүрний барилга байгууламж, явган болон дугуйн зам, нийтийн тээврийн үйлчилгээний барилга байгууламж байгуулахад нийтийн сервитут тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
481.5.Энэ хуулийн 481.4-т заасны дагуу нийтийн сервитут тогтоосон бол газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй этгээдэд нөхөх олговор олгож болно. Нөхөх олговрын хэмжээг тооцох, нөхөх олговрыг тогтоох, нөхөх олговрыг дүйцүүлэн тооцох журмыг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
481.6.Энэ хуулийн 481.4-т заасан нийтийн сервитут тогтоох асуудлыг аймаг, нийслэлийн газрын алба, хоёр, түүнээс дээш аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийг хамарсан нийтийн сервитут тогтоох асуудлыг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, улсын тусгай хэрэгцээний газар нийтийн сервитут тогтоох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
481.7.Нийтийн сервитут тогтооход эрх нь хязгаарлагдаж байгаа газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч этгээдэд мэдэгдэж, нийтийн сервитут тогтоох шийдвэрийг энэ хуулийн 481.6-д заасан байгууллага гарган цахим системд бүртгэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
481.8.Сервитут тогтоолгуулсан этгээд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй этгээдийн аливаа үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
481.9.Нийтийн болон хувийн сервитут тогтоох болон дуусгавар болгох шийдвэрийг цахим системд бүртгэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
481.10.Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй этгээдүүд хоорондоо хувийн сервитут тогтоох гэрээ байгуулан бүртгүүлэх хүсэлтээ сервитут тогтоосон газрын хил заагийг кадастрын зургийн хамт аймаг, нийслэлийн газрын албанд гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
481.11.Энэ хуулийн 481.10-д заасан хүсэлтийг аймаг, нийслэлийн газрын алба хүлээн авч, цахим системд бүртгэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
481.12.Хувийн сервитуттай холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Иргэний хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./