54 дугаар зүйл. Тариалангийн талбайг зохистой ашиглах, хамгаалах
54.1.Энэ хуулийн 29.2, 29.3, 29.5-д зааснаас бусад тохиолдолд шинээр тариалангийн талбай бий болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хууль, 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
54.2.Тариалангийн зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж байгаа этгээд хөрсийг хамгаалах, түүний үржил шимийг бууруулахгүй байх арга хэмжээ байнга авч, хууль тогтоомжид заасан хугацаа, журмын дагуу тухайн газарт агрохимийн шинжилгээ хийлгүүлнэ.
/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
54.3.Тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах, бэлчээхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
54.4.Тариалангийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга зохион байгуулна.