2 дугаар зүйл. Газрын хэвлийн тухай Монгол Улсын хууль тогтоомж
1.Газрын хэвлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/