27 дугаар зүйл. Ашигт малтмал олборлох үйлдвэрийн газрын болон ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн зураг төсөл зохиох

ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Ашигт малтмал олборлох үйлдвэрийн газрын болон ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн зураг төсөл зохиох

1.Ашигт малтмал олборлох үйлдвэрийн газрын болон ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн зураг төслийг тэдгээрийг барихаар төлөвлөж байгаа талбайн газрын хэвлийн геологийн болон бусад судалгааны материалыг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийн хэтийн төлөвийг харгалзан зохионо.

2.Ашигт малтмал олборлох үйлдвэрийн газрын зураг төслийг гагцхүү ашигт малтмалын нөөцийг нь баталж, ордыг үйлдвэрийн ашиглалтад зориулан шилжүүлж, ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг нь баталсны дараа зохионо. Онцгой шаардлага гарвал ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж, байгууллагын зураг төслийг Засгийн газрын зөвшөөрснөөр ашигт малтмалын нөөц батлахаас өмнө зохиож болно.

/Энэ хэсгийн сүүлчийн өгүүлбэрийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Ашигт малтмал олборлох үйлдвэрийн газрын болон ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн байршлыг тэдгээрийн зураг төслийн ажил эхлэхээс өмнө зохих нутгийн захиргааны байгууллага, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллагатай тохиролцоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.