29 дугаар зүйл. Эрдэс түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн газрын болон ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн зураг төсөл зохиоход тавих үндсэн шаардлага

ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Эрдэс түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн газрын болон ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн зураг төсөл зохиоход тавих үндсэн шаардлага

1.Эрдэс түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн газрын болон ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн зураг төсөл энэ хуулийн 28 дугаар зүйлийн 7-д зааснаас гадна дор дурдсан шаардлагыг хангасан байвал зохино:

1/олборлосон эрдэс түүхий эдээс үйлдвэрийн ач холбогдол бүхий бүрэлдэхүүн хэсгийг иж бүрэн, бүрэн гүйцэд ялган авч чадахуйц технологи хэрэглэх;

2/боловсруулалтын хаягдлыг бүрэн гүйцэд ашиглах;

3/ашигтай бүрэлдэхүүн хэсгийг агуулсан бөгөөд ашиглаагүй байгаа үйлдвэрлэлийн хаягдлыг бүртгэх, хадгалж хамгаалах.

2.Ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн зураг төсөл зохиох, барих, ашиглалтад оруулахдаа энэ зүйлийн холбогдох заалт болон энэ хуулийн 20 дугаар зүйлийн шаардлагыг хангасан байвал зохино.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.