4 дугаар зүйл. Газрын хэвлий, түүний улсын нэгдмэл сан
1.Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ.
2.Газрын хэвлий нь ашиглаж байгаа эсэхээс үл хамааран бүхэлдээ улсын нэгдмэл санг бүрдүүлнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/