15 дугаар зүйл. Гэрлэлт сэргээх
15.1.Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ.
15.2. Сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүн эргэн ирж, нөхөр буюу эхнэртэйгээ хамтран амьдрах хүсэлтээ гаргасан бөгөөд нөхөр буюу эхнэр нь өөр хүнтэй гэрлээгүй бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар гэрлэлтийг сэргээж болно.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ГУРАВДУГААР БҮЛЭГГЭРЛЭЛТ БОЛОН ГЭРЛЭЛТ ЦУЦЛАЛТЫГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ГЭЖ ТООЦОХ, ТҮҮНИЙ ҮР ДАГАВАР