24 дугаар зүйл. Хүүхдийн нэр, эцгийн нэр, овог
24.1.Эцэг, эх тохиролцсоны үндсэн дээр хүүхэддээ нэр, овог өгнө.
24.2. Олдсон хүүхдэд улсын бүртгэлийн байгууллага нэр, овог өгч болно.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.3.Хүүхэд эцгийн нэрийг авна.
24.4.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна.
24.5.Үрчлэгдсэн хүүхэд үрчлэгчийн нэрийг авч болно.
24.6.Хүүхдэд нэр, овог өгөх, хүүхэд эцэг, эхийн нэр авахтай холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.