31 дугаар зүйл. Эцэг, эх байх эрх хассанаас үүсэх үр дагавар

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Эцэг, эх байх эрх хассанаас үүсэх үр дагавар

31.1.Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүн уг хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана.

З1.2.Шүүх нь эцэг, эх байх эрхээ хасуулсан хүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ.

31.3.Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан бол уг хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох буюу, эсхүл түүнийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлнэ.

31.4.Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй хэвээр үлдэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.