33 дугаар зүйл. Хүүхдийн талаархи эцэг, эхийн эрхийг хамгаалах
33.1.Эцэг, эх нь хүүхдийг хууль бусаар авсан хүнээс хүүхдээ эргүүлж авахыг шаардах эрхтэй.
33.2.Энэ хуулийн 33.1-д заасан асуудлаар маргаан гарсан тохиолдолд эцэг, эх нь эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГТЭЖЭЭН ТЭТГЭХ, ТЭТГҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ХАРИЛЦАА