41 дугаар зүйл. Тэтгэлэг олгох хэлбэр, хугацаа
41.1.Тэтгэлгийг дор дурдсан хэлбэрээр олгож болно:
41.1.1.мөнгөн хэлбэрээр;
41.1.2.эд хөрөнгөөр.
41.2.Тэтгэлгийг дараахь хугацаагаар олгож болно:
41.2.1.сар, улирал, хагас жил, жилээр;
41.2.2.нэг удаа.
41.3.Тэтгэлгийг хариуцагчийн цалин хөлснөөс суутгал хийх буюу хамтран өмчлөх эд хөрөнгөөс оногдох хэсгийг тодорхойлох үед болон бусад байдлаар олгож болно.