47 дугаар зүйл. Тэжээн тэтгэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох
47.1.Хүчин төгөлдөр бус тэжээн тэтгэх гэрээ, тэжээн тэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай асуудлыг Иргэний хуулийн холбогдох заалтаар зохицуулна.
47.2.Тэжээн тэтгүүлэгчийн эрх, ашиг сонирхол хохирсоноос тэжээн тэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг түүний эцэг, эх, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага гаргаж болно.