52 дугаар зүйл. Тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх
52.1.Шүүх дор дурдсан тохиолдолд тэжээн тэтгэх үүргээс чөлөөлж болно:
52.1.1.тэтгүүлэгч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэсэн, санаатайгаар биедээ гэмтэл учруулснаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол тэтгэлэг төлөгчийг;
52.1.2.эцэг, эх, хойт эцэг, хойт эх нь эцэг, эх байх эрхээ хасуулсан бол хүүхдийг.