59 дугаар зүйл. Үрчлэгдсэн хүүхэд, үрчлэн авсан эцэг, эхийн эрх, үүрэг

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

59 дугаар зүйл. Үрчлэгдсэн хүүхэд, үрчлэн авсан эцэг, эхийн эрх, үүрэг

59.1.Үрчлэгдсэн хүүхэд нь төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

59.2.Үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

59.3.Үрчлэгдсэн хүүхэд нь үрчлүүлсэн эцэг, эхээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхээ алдана.

59.4.Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг үрчлэгдсэн хүүхэд нь уг тэтгэвэр авах эрхээ хэвээр эдэлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.