6 дугаар зүйл. Гэрлэх нөхцөл

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Гэрлэх нөхцөл

6.1.Энэ хуулийн 9.1-д заасан харшлах шалтгаангүй бол 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр буюу Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй харилцан зөвшөөрөлцсөнөөр Монгол Улсад гэрлэж болно.

6.2.Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна.

6.3.Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний гэрлэх асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг баримтална.

6.4.Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн буюу харьяалалгүй хүнтэй гадаад улсад тухайн улсын хуулийн дагуу гэрлэсэн нь энэ хуулийн 9-д харшлахгүй бол Монгол Улсад хүчинтэйд тооцогдоно.

6.5.Энэ хуулийн 6.4-т заасан этгээдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргийг тэдгээрийн байнга оршин суугаа улсын хуулиар тодорхойлно.

6.6.Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй гадаад улсад гэрлэсэн бол тэдгээрийн эрх, үүргийг гэрлэгчдийн сонгосон улсын хуулиар, сонгоогүй бол энэ хуулиар тодорхойлно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.