21 дугаар зүйл. Харуул хамгаалалтын үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагааг нь зогсоох
/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.1.Харуул хамгаалалтын үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд цагдаагийн байгууллага хяналт тавина.
21.2.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 21.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ зохих баримт бичиг шаардан гаргуулах, тодорхойлолт авах эрхтэй.
21.3.Эрх бүхий байгууллага харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/