3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.харуул хамгаалалт гэж харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, объектыг хамгаалах үйл ажиллагааг;

3.1.2.объект гэж харуул хамгаалалтад авсан барилга байгууламж, бусад зүйлд хамаарах тодорхой орчин, газар нутгийг;

3.1.3.үйлчлүүлэгч гэж гэрээний үндсэн дээр харуул хамгаалалт хийлгэж байгаа хуулийн этгээд, хувь хүнийг;

3.1.4.харуул хамгаалалтын алба хаагч гэж харуул хамгаалалтын байгууллагад харуул хамгаалалттай холбоотой тодорхой үүрэг гүйцэтгэж буй этгээдийг;

3.1.5.“харуул хамгаалалтын байгууллага” гэж Зөвшөөрлийн тухай хууль болон энэ хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл авч, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.