5 дугаар зүйл. Харуул хамгаалалт эрхлэх

ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Харуул хамгаалалт эрхлэх

5.1.Харуул хамгаалалтын үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “эрх бүхий байгууллага” гэх/-аас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хууль, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/

5.2./Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.3.Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээд иргэдийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд гэм хор учруулахааргүй техник хэрэгсэл ашиглаж болно.

5.4.Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээд нь хууль тогтоомжид заасан галт зэвсэг болон тусгай хэрэгсэл олж авах, бүртгүүлэх, хэрэглэх, хадгалах, биедээ авч явах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, дохиоллын хэрэгсэл ашиглах журмыг чанд баримтална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.