16 дугаар зүйл. Гүйцэтгэх болон туслагч, туслах ажилтны үйл ажиллагааны эрх зүйн баталгаа

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Гүйцэтгэх болон туслагч, туслах ажилтны үйл ажиллагааны эрх зүйн баталгаа

16.1.Гүйцэтгэх болон туслагч, туслах ажилтан албан үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулж амь бие, эрүүл мэнд, нэр төр, түүний гэр бүл, эд хөрөнгөд учирсан хохирлыг төр хариуцна.

16.2.Хуулийн хүрээнд явуулсан гүйцэтгэх ажлын улмаас хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг төр хариуцна.

16.3.Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу туслагч, туслах ажилтнаар ажиллаж байгаа буюу ажиллаж байсан тухай мэдээ төрийн нууцад хамаарна.

16.4.Гүйцэтгэх байгууллага нь туслагчийг ажлын үр дүнгээр урамшуулж, туслах ажилтанд зохих хөлс олгоно.

16.5. Туслагч, туслах ажилтан нь гүйцэтгэх байгууллага, ажилтнаас өгсөн үүргийг биелүүлэх үедээ амь нас, хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуу болсон бол гүйцэтгэх ажилтанд тухайн тохиолдолд олгодогтой ижил хэмжээний нэг удаагийн буцалтгүй болон бусад тусламж авах эрхтэй бөгөөд ар гэрт нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.6.Гүйцэтгэх байгууллага, тэдгээрийн ажилтнаас энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэх ажил явуулахад иргэн, хуулийн этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулах, заналхийлэхийг хориглоно.

ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ ЯВУУЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.