2 дугаар зүйл. Гүйцэтгэх ажил
Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай, нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажил гэнэ. Төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас хуулиар төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, олон улсын дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ, хурал, зөвлөгөөн явагдах танхимд болон хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийх хамгаалалтын техникийн үзлэг гүйцэтгэх ажилд хамаарахгүй. /Энэ зүйлд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./