21 дугаар зүйл. Гүйцэтгэх ажлын нууцыг хамгаалах, хадгалах
21.1.Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээ, мэдээлэл, баримт бичигтэй Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан журмын дагуу танилцана.
/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.2.Төрийн болон албаны нууц мэдээ, мэдээлэл, баримт бичгийг итгэмжлэн хариуцсан гүйцэтгэх ажилтан, албан тушаалтан нь уг ажил, албан тушаалд томилогдох буюу халагдахдаа нууц хадгалах баталгааг бичгээр гаргана.
/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.3.Гүйцэтгэх ажлын мэдээ, мэдээлэл, баримт бичигтэй танилцах эрх олгогдсон албан тушаалтан, тэдгээртэй танилцахдаа нууц хадгалах баталгаа гаргана.
21.4.Туслагч, туслах ажилтантай гэрээ байгуулах үедээ нууц хадгалах баталгааг бичгээр гаргуулна.
21.5.Энэ зүйлийн 2, З, 4 дэх хэсэгт заасан баталгаа гаргасан этгээд нууц мэдээ, мэдээлэл, баримт бичгийн нууцыг хуульд заасны дагуу ил болгох хүртэл хадгалах үүрэгтэй.
21.6.Нууц мэдээ, мэдээлэл, баримт бичгийг ил болгоогүй байхад задруулбал эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
21.7.Энэ хуулийн 17, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу авагдсан мэдээ, мэдээлэл, баримт бичиг, шалгалтын материалыг Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан нууцлах хугацаа дуустал архивт хадгална.
/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан//
21.8.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан хугацаа дуусмагц гүйцэтгэх ажлын материалыг зохих журмын дагуу устгах бөгөөд түүх, судалгааны ач холбогдол бүхий мэдээ, баримт бичиг, хэргийг гүйцэтгэх байгууллагын архивт үргэлжлүүлэн хадгална.
ГҮЙЦЭТГЭХ АЖИЛД ТАВИХ ХЯНАЛТ