ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Иргэний эрх зүй, өмч, гэр бүл · 3 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗
1 дугаар зүйл. Yл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмыг уг хуулийг хүчин төгөлдөр болсноос хойш үүссэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбогдсон харилцаанд хэрэглэнэ.
2 дугаар зүйл. Yл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбогдсон харилцаа нь Yл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн боловч талуудын эрх, үүрэг нь уг хуулийг хүчин төгөлдөр болсны дараа үүссэн бол тэдгээр эрх, үүрэгт мөн хуулийг хэрэглэнэ.
3 дугаар зүйл. Энэ хуулийг Yл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.