16 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн үзүүлэлт болон санхүүгийн тайлан
16.1.Даатгалын мэргэжлийн оролцогч Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон даатгалын багц дүрэмд заасны дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.
16.2.Даатгалын мэргэжлийн оролцогч нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтлөх бөгөөд даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.2 дахь хэсэг хамаарахгүй.
16.3.Даатгалын багц дүрэмд өөрөөр заагаагүй бол Зохицуулах хороо даатгалын мэргэжлийн оролцогчийн нягтлан бодох бүртгэлийн баримт бичигийг тогтоож болно.
/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.4.Даатгалын мэргэжлийн оролцогчийн санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна.
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./