20 дугаар зүйл. Аудит

ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Аудит

20.1.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч санхүүгийн тайлангаа баталгаажуулах зорилгоор аудиторыг томилно.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасан аудитор нь дараахь шаардлагыг хангасан байна:

20.2.1.Аудитын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй;

20.2.2.даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн санхүүгийн тайланг баталгаажуулах эрхийг Зохицуулах хорооноос авсан.

20.3.Зохицуулах хороо энэ хуулийн 20.2-т заасан аудиторын нэрсийн жагсаалт болон түүний өөрчлөлтийг даатгалын багц дүрэмд заасны дагуу нийтэд мэдээлнэ.

20.4.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч нь аудиторыг аудитын үйл ажиллагаа явуулах нөхцөл, боломжоор хангана.

20.5.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч аудиторыг томилсноос хойш ажлын 5 хоногийн дотор Зохицуулах хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.